Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, Халх голын саваар цас орж, цасан шуурга шуурна.

 

2023 оны 11-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, Халх голын саваар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Идэр, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  -15...-17 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ