Израил олзны хүмүүсийн оронд 150 палестин хоригдлыг суллана
2023-11-22

Израил, ХАМАС бүлэглэл Катарын зуучлалтайгаар олзны хүмүүсийг солилцох хэлэлцээр байгуулж чадсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Энэ хэлэлцээрт зуучлагчаар ажилласан Катарын эрх баригчид хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд ойрын 24 цагийн дотор хүмүүнлэгийн завсарлагын талаар мэдэгдэнэ гэж онцолжээ. 

 

Энэ хэлэлцээрийн хүрээнд эхний ээлжинд дөрвөн өдрийн гал зогсоох хугацаанд ХАМАС-ын олзноос 50 хүнийг суллах аж. Эдгээрийн 30 нь хүүхэд, 20 эмэгтэй аж. Тэднийг сулласны хариуд Израилын тал 150 палестин хоригдлыг суллах юм байна. Суллах хоригдлууд нь хүн амины хэргээр яллагдаагүй, эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүс байх гэнэ.

 

Эхний үе шат өндөрлөсний дараа ХАМАС дахин олзны хүмүүсийг суллаж, үүний хариуд нэг олзны хүнийг гурван хоригдлоор солихоор тохиролцжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин