Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд хийгдэж буй хэлэлцээрийн зуучлагчаар ажиллаж байсан Катар улс сөргөлдөгч талууд хэлэлцээр байгуулсан талаар албан ёсоор зарлалаа.
Катарын эрх баригчдын мэдэгдсэнээр, ХАМАС бүлэглэл олзны 50 хүнийг суллаж, Газын зурваст дөрөв хоногийн хугацаатай эвлэрэл зарлаж хүмүүнлэгийн тусламж хүргэх бол Израил зарим палестин хоригдлыг суллах юм байна.
"Хэлэлцээрийн дүнд, Газын зурваст байгаа олзлогдсон эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн 50 хүнийг Израилын шоронгуудад байгаа палестин эмэгтэйчүүд, хүүхдүүдээр солихоор боллоо. Хичнээн хоригдол суллах талаар хожим тодорхой болно" хэмээн Катарын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Катарын эрх баригчид Египет болон АНУ-ын төлөөлөгчдийн хамтаар Израил, ХАМАС бүлэглэлийн хоорондын хэлэлцээрт оролцсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |