АНЭУ-д хүнсний хаягдалд торгууль ногдуулдаг болно
2023-11-22

Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчид их хэмжээний хүнсний хаягдал гаргадаг өрхүүдэд торгууль ногдуулах боломжийг авч хэлэлцэж байгаа гэнэ. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүнийг зүй зохистой хэрэглэх явдлыг дэмжинэ гэж хүнсний хаягдлын хэмжээг бууруулах санаачилгыг тэргүүлж буй Хулюд Хасан Аль Нувайс мэдэгдсэнийг  The National дамжуулсан байна.

 

Хүнсний хаягдлыг бууруулах санаачилгын тэргүүний үзэж байгаагаар, дэлхий дахинаа санаа зовниж буй асуудалд хандах хандлагаа өөрчлөхөд нөлөөлөх цорын ганц арга нь торгууль гэнэ. АНЭУ дахь хүнсний хаягдлын хэмжээ аюулын харанга дэлдэж байгаа бөгөөд дэлхий даяар олон сая хүн өлсгөлөн, хүнсний хомстолтой нүүр тулж байхад энэ улсад жил бүр 6 тэрбум дирхамын өртөг бүхий хоол, хүнс хаягдаж байдаг хэмээн Хулюд Хасан Аль Нувайс онцолжээ. 2020 оны хүнсний тогтвортой байдлын индексэд зааснаар, АНЭУ-ын оршин суугч бүр жилд дунджаар 224 кг хүнсний хаягдал гаргадаг нь Европ болон Хойд Америкийн үзүүлэлтээс хоёр дахин их байгаа юм. 

 

АНЭУ хүнсний хаягдлыг 2030 он гэхэд 50 хувь багасгах үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулсан. Энэ стратеги нь хүнсний бүтээгдэхүүний хаягдалд хандах хандлагыг өөрчлөх, төрийн болон хувийн хэвшилд илүү тогтвортой, экологийн цэвэр аргыг нэвтрүүлэх зорилготой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин