ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу халдаж, 1400 орчим хүнийг хөнөөн, 240 гаруй хүн олзолсны хариуд Израил ХАМАС дайн зарлаж, Газын зурвасыг агаараас бөмбөгдөн, 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.
Хэдийгээр Израил цэргийн ажиллагаа нь олзны хүмүүсийг суллах, ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах зорилготой, ажиллагааны хүрээнд алан хядагчдын байршилд цохилт өгч байгаа гэж мэдэгдсэн ч энгийн иргэд ихээр өртөж, дүрвэгсдийн хуаранд цохилт өгсөн тохиолдол нэг бус удаа гарч байлаа. Улмаар Израил, ХАМАС-ын дайнд энгийн иргэд хохирч, амиа алдсан хүний тоо 14 мянгыг давжээ. Мөн хугацаанд нийтдээ 33 мянга гаруй хүн шархадсан байна.
Газын зурваст амиа алдсан энгийн иргэдийн тоо 14 мянгыг давсан гэсэн мэдээллийг ХАМАС хөдөлгөөний улс төрийн товчооны гишүүн Халиль аль-Хайя Бейрутад болсон хэвлэлийн бага хурлын үеэр өгчээ. Түүний өгүүлснээр, амиа алдсан хүний тоо 14 128-д хүрснээс 5840 нь хүүхэд байгаа аж. Түүнчлэн сураггүй болсон хүний тоо 6,8 мянга болж, үүнээс 4,5 мянга нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгааг онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |