ХАМАС бүлэглэлд озлогдсон хүмүүсийг суллах Израил, ХАМАС-ын хэлэлцээрт ахиц гарч, талууд тодорхой нөхцөлтэйгээ хэлэлцээ байгуулахаар болсон талаарх мэдээлэл өмнө нь гарсан.
ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцоно
Энэ хэлэлцээрийг Израилын Засгийн газар зургаан цаг хуралдсаны эцэст дэмжсэн бөгөөд хэд хоногийн хугацаанд гал зогсоож, палестин хоригдлуудыг сулласны хариуд ХАМАС олзноос 80 хүнийг суллана гэж Jerusalem Post сонин мэдээлжээ. Израилын нэрээ нууцалсан албан тушаалтны өгүүлснээр, лхагва гарагийн орой хэлэлцээрийн талаар Израилын эрх баригчид мэдэгдэл хийх аж.
Израилын талын мэдээллээр, ХАМАС бүлэглэлд 240 орчим хүн олзлогдсон бөгөөд тэдний ихэнх нь давхар иргэншилтэй Израилын иргэд, 35 нь гадаадын иргэд байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |