G20-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцох болсон талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Оросын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад ийнхүү цахимаар оролцож байгаа нь удаан хугацааны туршид барууны орнуудын төрийн тэргүүнүүдтэй нэг арга хэмжээний үеэр уулзаж буй анхны тохиолдол болох юм. Ээлжит бус дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 22-ны өдөр эхлэх бөгөөд зохион байгуулагчаар Энэтхэг улс ажиллаж байгаа аж.
Өмнө нь, есдүгээр сард Шинэ Дели хотноо болсон G20-ын уулзалтад Путин оролцоогүй, харин Оросыг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлсөн юм. Барууны орнууд Украинд дайн өдүүлснийх нь төлөө Оросыг G20 бүлгээс хасах хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч удаа дараа мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |