Америкийн тэрбумтан Илон Маскийн X Corp компани орлогоо Израил болон Газын зурваст тусламж үзүүлэх зорилгоор хандивлахаар болжээ. Илон Маск ийм мэдэгдэл хийснийг Ройтерс дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Твиттер нэртэй байсан Х сүлжээний сурталчилгаанаас олсон бүхий л орлогыг Израилын эмнэлгүүд, Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдэд хандивлахаар Илон Маск шийджээ.
Энд дуулгахад, Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойших сар гаруй хугацаанд Газын зурваст 13 мянга гаруй хүн амиа алдаж, амьд үлдсэн хүмүүс орох оронгүй, хоол, ундны усны хомстолд орж, хүмүүнлэгийн сүйрэлд амьдарч байгааг олон улсын байгууллагууд мэдээлж, дэлхий нийтэд хандан энгийн иргэдэд туслахыг уриалсаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |