Израил ХАМАС бүлэглэлээс олзны хүмүүсийг суллахын тулд палестин хоригдлуудыг суллаж, гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөр зэхэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарсан
ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцоно
Израилын Засгийн газар энэ хэлцлийг дэмжвэл дараагийн алхмыг хийнэ гэж Изарилын тал мэдэгдэж байлаа. Улмаар Израилын Засгийн газар зургаан цагийн турш хуралдаж, ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай хэлэлцээрийг дэмжжээ. Ингэснээр, олзны 50 хүнийг суллахын тулд Израил хүмүүнлэгийн түр завсарлага авах юм.
Израилын талын мэдээллээр, ХАМАС бүлэглэлд 240 хүн олзлогдсон аж. Хэлэлцээрийн хүрээнд эхний хүмүүсийг 11 дүгээр сарын 23-ны өдөр суллаж магадгүй гэж Израилын Ерөнхий сайдын зөвлөх мэдэгджээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, эхний ээлжинд 30 хүүхдийг суллахаар төлөвлөж байгаа гэнэ. Олзны хүмүүсийг сулласны хариуд Израил дөрвөн өдөр гал зогсоож, Палестины хоригдлуудыг суллах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |