Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай уулзаж, түүний дэвшүүлэх, Украины сөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөг хэлэлцэхэд бэлэн хэмээн мэдэгджээ.
"Түүнтэй уулзаж, түүний дэвшүүлсэн энх тайвны санаачилгад ямар алхам байгааг харуулах боломжийг Трампад өгье. Би бэлэн байна. Түүнд тодорхой төлөвлөгөө байгаа бол тэр бидэнтэй хуваалцаж болно шүү дээ" хэмээн Зеленский Фокс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Үүний зэрэгцээ, Крым болон Донбассыг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн аливаа санал санаачилгыг энхийн төлөвлөгөө гэж тооцохгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 онд Ерөнхийлөгчөөр сонгогдвол 24 цагийн дотор Украин дахь сөргөлдөөнийг зогсоож чадна гэж удаа дараа мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |