Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Парламент Израилийн Элчин сайдын яамыг хаах, хоёр орны хоорондын дипломат харилцааг таслах асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Израил гал зогсоохыг зөвшөөрч, НҮБ-ын оролцоотой энхийн хэлэлцээрт оролцохоос нааш ӨАБНУ Израилтай дипломат харилцаагаа сэргээхгүй байхаар шийдсэн байна. Ийм алхам хийх болсон нь Израилын талын шийдвэртэй холбоотой бөгөөд Израилын эрх баригчид даваа гарагт ӨАБНУ дахь элчин сайдаа эгүүлэн татсан юм.
Израилын энэ алхам нь ӨАБНУ өнөөгийн үйл явдалтай холбоотойгоор хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Өнгөрсөн долоо хоногт ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь Израилын армийн үйлдлийг шалгахыг Олон улсын эрүүгийн шүүхэд хандан уриалсан юм. Мөн Газын зурваст болж буй үйл явдлыг "геноцид" хэмээн нэрлэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |