Беларусийн Большие Бортники сууринд нэгэн өвөрмөц хөшөөг босгожээ. Тус улсын хөдөө аж ахуйн ажилтнуудын өдөрт зориулан беларусчуудын гол хүнсний ногоо болсон төмсөнд зориулан хөшөө босгосон талаар "Моя планета" суваг мэдээлсэн байна.
Энэ хөшөө нь төмс дүүргэсэн хүрэл сагсыг дүрслэх бөгөөд тойруулаад төмөр арк босгожээ. Хөшөөг нээх ажилд дүүргийн тэргүүн Александр Суходольский, хөдөө аж ахуйн газрын удирдлага, ажилтнууд, орон нутгийн иргэд оролцсон байна.
Энэ нь Беларусьт төмсөнд зориулж босгосон хоёр дахь хөшөө юм. Хоёр жилийн өмнө Минск мужийн Дещенка хотод мөн л сагстай төмсийг дүрсэлсэн хөшөө бүтээж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |