Киргизийн Үндэсний парламентын гишүүд хууль тогтоомжид нэмэлт заалт оруулж, сонгуульд саналаа өгөөгүй иргэдийг торгох санал гаргажээ. Тэдний үзэж байгаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд оролцоогүй иргэдийг торгох нь зөв алхам болох гэнэ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, парламентын гишүүд ийм санал гаргасан нь "сонгууль, олон нийтийн санал асуулгын үеэр шууд оролцох замаар иргэд эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх нөхцөлийг хангах" нь энэ хуулийн заалтын зорилт гэж өөрчлөлтийг санал болгосон Парламенатын гишүүн Тазабек Икрамов мэдэгджээ.
"Бүгд Найрамдах Киргиз Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй, хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тус улсын бүх иргэн Ерөнхийлөгч болон парламентын сонгуульд оролцох ёстой гэж Үндсэн хуулийн төсөлд тусгасан" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Мөн хуулийн өөрчлөлтөөр хүндэтгэн үзэх шалтгааны жагсаалт, сонгуульд оролцоогүй иргэдэд ногдуулах торгуулийн хэмжээ, торгуулийг хэрхэн хураан авах журмыг тусгахаар зэхэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |