Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Киевт гэнэтийн айлчлал хийхээр ирсэн талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. Гэнэтийн айлчлал гэсний учир нь түүнийг айлчлах гэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гараагүй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт Писториус Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр Киевийн төвд байх Майдан талбайд цэцэг өргөх ёслолд оролцож, цэргийн бэлтгэлийн төвд зочлох юм байна.
Энэ нь Борис Писториус Германы Батлан хамгаалахын сайдын албан тушаал хаших болсноосоо хойш Киевт хийж буй хоёр дахь айлчлал юм. Өмнө нь тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын долооны өдөр Украинд айлчилж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |