ХАМАС, Израил олзны хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхэд ойрхон байна
2023-11-21

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдахдаа олон хүний амийг хөнөөсний дээр 200 гаруй хүнийг олзолсон. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Израилын иргэд бөгөөд Израил, ХАМАС Катарын зуучлалтайгаар олзны хүмүүсийг суллах тухай хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байлаа. 

 

Энэ хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Катар олзны хүмүүсийг суллах хэлэлцээрийн талаарх мэдээллийг тун удахгүй өгнө гэж ХАМАС хүлээж байгаа гэнэ. Энэ мэдээллийг ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Аль Арабия суваг дамжуулжээ. ХАМАС-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ хэлэлцээрт Палестины хоригдлуудаар олзны хүмүүсийг солих талаар ч тусгагдсан гэнэ.

 

Ийм мэдээлэл гарахаас өмнө, ХАМАС-ын тэргүүн Исмаил Хания 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэл хийхдээ Израилтай эвлэрлийн тухай хэлэлцээр байгуулахад ойрхон байна хэмээн онцолж байв. Түүний өгүүлснээр ХАМАС бүлэглэл хариугаа Катар болон бусад зуучлагчдад дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин