Венесулийн Ерөнхийлөгч дэлхий дахинд хандан, Израилыг эсэргүүцэхийг уриалжээ
2023-11-21

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Газын зурваст энгийн иргэдийг хөнөөж байгааг шүүмжилж, Палестины ард түмний эсрэг үйлдэж буй геноцидыг зогсоохын тулд гудамжинд гарч жагсахыг дэлхий нийтэд хандан уриалжээ. 

 

"Хүүхдүүд, эмэгтэйчүүд, юунд ч гэмгүй энгийн иргэдийг хөнөөж байгааг шүүмжилсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн олон орны засгийн газрын мэдэгдлийг бид дэмжиж байна" хэмээн Мадуро Венесуэлийн телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

Түүнчлэн өнөөдөр Израил Газын зурваст гаргаж байгаа үйлдэл нь түүхэн үйл явдлыг сануулж байгааг онцолжээ. 

 

"Палестинд болж буй үйл явдал нацистын Германд еврейчүүдийг хяхаж хавчиж байхад АНУ-д ихэнх нь чимээгүй байсан үйл явдлыг сануулж байна. Энэ бол нууц түүх. Тухайн үед АНУ-ын удирдлагад байсан хүмүүс, Лондонгийн эрх баригчид, Европын орнуудын ихэнх засгийн газар хавчлага, геноцид, Еврейн ард түмний эсрэг гэмт хэргийн талаар ам нээгээгүй. Одоо яг л ийм үйл явдал болж байна" хэмээн Мадуро мэдэгдсэн байна. 

 

Тиймээс дэлхийн ард түмэн чимээгүй хараад сууж болохгүй, гудамжинд гарч тэмцэж, геноцид зогсож, үүний буруутнууд шийтгүүлэх хүртэл дарамт шахалт үзүүлэх ёстой гэж Мадуро онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хаха Венесуэл том дуугарч яахын жижиг улс шдээ дуугүй байгаач инээдтэй цөмийн зэвсэггүй байж хэнийг айлгах юм бэ хахаха
2023-11-22