Финланд Оростой залгаа хилээ бүрэн хаахаар зэхэж байна
2023-11-21

Финланд улс Оростой залгаа хил дээр байх хэд хэдэн боомтыг энэ сарын 18-ны өдрөөс эхлээд түр хугацаагаар хаасан. Цаашлаад үлдсэн дөрвөн боомтыг хаахаар зэхэж байгаа талаар Delfi мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Финландын эрх баригчид 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнөөс эхлэн Оростой залгаа хилийн үлдсэн дөрвөн боомтыг хаахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь цагаачдын урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. 

 

Өмнө нь, таван шалган нэвтрүүлэх боомтыг 11 дүгээр сарын 18-эы шөнө хаасан юм. Иматра, Ниирала, Нуйямаа, Ваалимаа, Вартиус гэсэн таван боомт хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахгүй юм байна.

 

Ийнхүү боомтоо хаах болсон нь Оросын талаас бичиг баримтгүй цагаачдыг олноор нь нэвтрүүлж байгаатай холбоотой гэж Финландын эрх баригчид мэдэгдэж байв. Өмнө нь Оросын хилчид зохих бичиг баримтгүй цагаачдыг саатуулан, буцаадаг байсан бол сүүлийн үед "зориудаар" хууль бус цагаачдыг Финландын тал руу илгээх нь эрс нэмэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин