Израил Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллахаас татгалзав

Газын зурвас дахь нөхцөл байдлыг мөрдөн шалгах явцад Израилын эрх баригчид Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-тэй хамтран ажиллахгүй гэж тус улсын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лиор Бен Дор мэдэгджээ.
"Бид ОУЭШ-тэй хамтран ажиллахгүй, учир нь бид иргэдийнхээ эрхийг хамгаалж, терроризмтэй тэмцэж байна" гэж Лиор Бен Дор Оросын Новости агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Арабын орнуудын лиг болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд 11 дүгээр сарын 11-ний өдөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтын дүнгээр Газын зурваст Израил үйлдэж буй "цэргийн гэмт хэргийг шалгах" ажлыг зохион байгуулах хүсэлт гарган ОУЭШ-д хандах шийдвэр гаргасан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ