ЦАХАЛ Газа дахь Индонезийн эмнэлэг рүү довтолсны улмаас олон хүн амиа алджээ

Газын зурвасын хойд хэсэгт байх Индонезийн эмнэлгийг Израилын цэргүүд бүсэлж, улмаар эмнэлэг рүү танкаар бууджээ. Энэ талаар өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Аль Жазира суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурвасын хойд хэсэг дэх Индонезийн эмнэлгийн барилгыг ЦАХАЛ бүслэж, эмнэлгийн нутаг дэвсгэр дээр танкуудыг байршуулсан байна. Түүнчлэн танк байршуулахаас өмнө энэ эмнэлэг рүү буудсаны улмаас 12 хүн амиа алджээ.
Энэ эмнэлэгт 1000 өвчтөн, 200 эмнэлгийн ажилтан байгаа бөгөөд эмнэлгийн цахилгааны үүсгүүр ажиллагаагүй болсны улмаас барилга бүхэлдээ эрчим хүчгүй болсон байна. Израилын цэргүүд энэ эмнэлэг рүү халдсан нь эмнэлгийн дор ХАМАС хөдөлгөөний дайчдын ашигладаг газар доорх хонгил байгаа гэж үзсэнтэй холбоотой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ