Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдэгдэл гаргалаа
2023-11-21

Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргах нь: 

 

 

Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан.  Бүрэн эрхт төлөөлөгч нь, компанид үүсээд байсан зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж сахилгын зөрчил гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлэн стратегийн ач холбогдол бүхий орд газраас хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах гэрээ байгуулсан, компанид санхүүгийн бодит хохирол учруулсан, ямар нэг ажил үүрэг гүйцэтгэхгүйгээр тогтмол цалинждаг зарим ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болно.

 

Дээрх маргаанууд нь хууль хяналтын байгууллага болон иргэний хэргийн шүүхийн шатанд хянагдаж, ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн шүүхийн эцсийн шатны шийдвэрүүд гарсаар байна. 

 

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь асуудалд нухацтай хандалгүйгээр, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдсон хүмүүсийн хамт мэдээлэл хийж, тэднийг хамгаалж нэгдсэн нь, ажилтны зөвхөн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хуульд заасан чиг үүргээ зөрчсөн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан явдал боллоо. 

 

Иймд бодит байдалд нийцээгүй, мэдээллийн эх сурвалжийг судлахгүйгээр олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг залруулах зорилгоор хэвлэлийн хуралд оролцсон хүмүүст холбогдох мэдээлэл болон зарим шүүхийн шийдвэрийг хавсаргав.

 

Хавсралт 1

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон хөдөлмөрийн маргааны жагсаалт 

 

 

 

Хавсралт 2

Анхан шатны шүүхэд хянагдаж байгаа маргаанууд

 

 

 

Зарим ажилтны шүүхийн шийдвэр

 

 

 

 

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК

Shuud.mn
Сонин хачин
Jones patrick:
I ADVICE EVERYONE TO USE A TRUST HACKER MAYE MUSK CYBER SECURITY COMPANY RECOVER LOST CRYPTOCURRENCY AND HACKING SERVICES EMAIL Recoverywizardmayemusk@proton.me I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into, only to find out it was a hoax and sham. I invested over $250,000 USD estimated to be 6.79 BTC. I was unable to make any withdrawals out of my initial deposits let alone the gains he claimed I have earned even after meeting the bogus fees and charges he is always requesting. Fortunately, I got to know about RECOVERY WIZARD MAYE MUSK CYBER SECURITY HACKER through research and positive reviews on Google. After a couple of hours consulting with them, all my funds were recovered including my profits. I can’t thank Recovery Wizard Maye Musk enough. If you are a victim of being scam with fake crypto investment or clamming back your funds send to scammer wallet address or getting back lost wallet address contact Recovery Wizard Maye Musk Cyber Security Hacker for Help Consult them via: Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-12-21
хувьчлалын үеэр ардчилсан нам манай гэрийнхэнд хаа ч байхгүй худал компаний хувьцаа өгсөн байсан тэгээд бид нар луйвардуулсан. одоо бид нарт том компаний хувьцааг үнэгүй өгөх ёстой
2023-11-30
SEXSDN XUSNEER80955877
2023-11-21