Энэ ордны хүмүүс амбицтай, шийдэмгий хүмүүс байдаг бөгөөд тэд хий мөрөөдөж цагаа үрдэггүй. Тэдний хувьд ирэх он ямар байх вэ?
Эрчүүдийн зурхай
Энэ он Матрын ордны эрчүүдийн хувьд сонирхолтой жил болно. Тэд хэдийнэ сорилтыг туулж дадсан. Гэхдээ 2024 онд амьдралын олон салбарт нөлөөлөх олон үйл явдал ар араасаа тохионо.
Зуны улирал ойртох үеэр Матрын ордны эрчүүд эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болно. Ажлын ачааллын улмаас хууч өвчин сэдэрч болзошгүй. Луу жил Матрын ордныхны хувьд шилжилтийн үе байна. Чухал сарууд нь гурваас долдугаар сар.
Танилын хүрээгээ өргөжүүлэх, орон байраа солих, эсвэл ертөнцийг үзэх үзлээ эрс өөрчилж магадгүй. 2024 оны зун тайван байна, гэхдээ романтик үйл явдлуудаар дүүрэн байх магадлалтай. Энэ үеэр ирээдүйн ханьтайгаа учирж магадгүй. Ажил дээр ч өөрчлөлт гарна. Ажлаа солих, дасал болсон газраа сольж магадгүй.
Эмэгтэйчүүдийн зурхай
Матрын ордны эмэгтэйчүүд эрүүл мэнд, ажил, дотны хүмүүстэйгээ харилцах харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Эртнээс ханиа хайж байгаа эмэгтэй хүссэн хүнтэйгээ учирна. Хэрэгтэй хүн нь ойрхон байсныг Матрын ордны эмэгтэй ойлгоно. Оны эхээр өөрийгөө сонсож, болохгүй байгаа зүйл ажиглагдвал засаж залруулах хэрэгтэй.
2024 онд томоохон худалдан авалт, том хэлэлцээр хийхээс татгалзах хэрэгтэй. Ийм алхам зайлшгүй хийх хэрэгтэй бол зурхай харж, тохиромжтой өдрийг сонгоорой.
Хайр дурлал
Матрын ордныхны хайр дурлалын талбар ихээхэн өөрчлөлттэй байна. Хувийн амьдралын тал дээр бүх зүйл дардан байхгүй. Хардалт, сэрдэлттэй нүүр тулж, салж магадгүй, эсвэл харилцаагаа сэргээж ч мэдэх юм.
Гэрлэсэн хүмүүсийн хувьд хайртай хүндээ хайр халамжаа илэрхийлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Халамж тавихгүй бол хамгийн бат бэх харилцаа ч нурж мэднэ. Гэр бүлийн амьдралд сэтгэл хөдлөлөө илэрхийлж, гэхдээ хань ижилдээ дарамт шахалт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Ганц бие эмэгтэйчүүд хаврын сүүлээр хайртайгаа учирж мэднэ. Зуны улиралд олон учрал, түр зуурын зугаа цэнгээнтэй учирж болзошгүй. Харин хайртай хүнээсээ гэрлэх санал авсан эмэгтэйчүүд тайвширч, хайртай хүндээ итгэх цаг нь болжээ. Намрын дунд үе эсвэл өвлийн эхээр гэрлэх санал хүлээн авч магадгүй.
Эрүүл мэнд
Хэтрүүлэн ажилладгаасаа болоод эрүүл мэндийн асуудалтай тулгарч мэднэ. Матрын ордныхон өвчлөмтгий биш хэдий ч хөдөлмөрлөх, тавьсан зорилгодоо хүрэх гэсэн тэмүүллээсээ болж ядарч сульдаж магадгүй.
Энэ онд өөртөө амрах, завсарлах цаг гаргаарай. Өмнө нь ядарч сульдаж байсан Матрын ордныхон нэг, хоёрдугаар саруудад улам дордож мэднэ. Тиймээс эрчээ сааруулж, сэргэх цаг хугацаа өөртөө өг.
Зуны саруудад эрч хүчний оргил тохионо. Матрын ордныхон их зугаалж, идэвхтэй байж, спортоор хичээллэхийг хүснэ. Үүний зэрэгцээ зуны улиралд, зүрх, бөөрний асуудалтай хүмүүс эрүүл мэнддээ илүүтэй анхаарах хэрэгтэй.
Хуримтлуулсан эрч хүч оны сүүлээр дуусна. 11 дүгээр сард онцгой анхааралтай байх хэрэгтэй. Оны эхэн үетэй адил оны сүүлээр ч хэт ажиллах хэрэггүй.
12 дугаар сар бол спа, бэлтгэлийн танхимд очих, массаж хийлгүүлэхэд тохиромжтой сар.
Санхүү
2023 онд Матрын ордныхон нүүр тулж байсан санхүүгийн хүндрэл энэ онд гарахгүй. Санхүүгийн тал дээр 2023 он хүндхэн жил байсан бол Луу жиод бизнесийн салбарын аливаа эхлэлд таатай байж, ихээхэн орлого авчирна.
Матрын ордныхон хөдөлмөрлөх дуртай, мөнгөний үнэ цэнийг мэддэг. Гэхдээ энэ нь үргэлж хүссэн үр дүнд хүргээд байдаггүй. 2024 оныг орлого ашгаар дүүрэн байлгахын тулд амьдралын бүхий л талбарт тэнцвэрээ олохыг хичээгээрэй.
Оны эхний хагасаас орлого өсөж, хоёрдугаар хагаст ч энэ байдал үргэлжилнэ. Матрын ордпны эрчүүд хамт ажилладаг хүмүүс, эсвэл найз нөхдийн атаархалтай нүүр тулж магадгүй. Гэлээ ч сонгосон замаараа яв. 2024 оны намар луйварчидтай таарч болзошгүй. Тиймээс танихгүй хүмүүс тусламж санал болгосон бол нэн сэрэмжтэй байж, зээл авах, зээл өгөхөөс татгалз.