Арслангийн ордныхныг тайван бус боловч ерөнхийдөө тааламжтай жил хүлээж байна. Энэ ордныхон хэцүүхэн хоёр хувилбараас сонголт хийх шаардлагатай үе үе тулгарна.
ЭРЧҮҮД
Энэ онд арслангийн ордны эрчүүд ойр дотны хүмүүстээ өгөөмөр зан гаргаж, сайн хандана. Гэхдээ тэднээс хариу халамж хүртэхгүй байж мэдэх юм. Сэтгэлзүйчийн зөвлөгөө, хайртай хүний дэмжлэг, цаг хугацаагаар шалгарсан нөхдийн зөвлөгөө танд тусална. Арслангийн ордны эрчүүд зорилго, тэмүүллээ нарийн тодорхойлж, хэтийдсэн мөрөөдлөө орхих хэрэгтэй.
Уран бүтээлч арслангийн ордныхны хувьд луу жил таатай байна. Оны эхээр хөлс хүч шавхсаны хариуд зураач, зохиолч, хөгжимчид оны дунд үеэр ихээхэн амжилтад хүрч мэднэ. Бизнесийн тал дээр тэнцвэртэй байна. Харин хөдөө аж ахуйн салбарт ажилладаг арслангийн ордныхон намрын улиралд орлого сайн олно.
ЭМЭГТЭЙЧҮҮД
Арслангийн ордны эмэгтэйчүүд романтик харилцаа үүсгэнэ. Гэхдээ хяналтаа алдаж болохгүй, алдаа гаргахгүйн тулд сонгосон хүнээ сайтар нягтал.
Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд ажил хэргийн сайхан боломж олж авах бөгөөд тэдний ажиллах чадвар ашиг орлого авчирна. Оны эхээр үүссэн бага зэрэг санхүүгийн хүндрэл хавар гэхэд шийдэгдэнэ.
Арслангийн ордны эмэгтэйчүүд олон шүтэн бишрэгчтэй болно. Энэ үеэр хяналтаа алдаж, буруу алхам хийхгүйн тулд согтууруулах ундаа хэрэглэхдээ болгоомжтой бай. Гэр бүлийн амьдрал ч муугүй байна. Амралтын өдрүүдээрээ хайртай хүндээ анхаарал халамж тавьж, бэлэг барих хэрэгтэй. Ингэснээр уур амьсгалыг таатай болгоно.
ХАЙР ДУРЛАЛ
Арслангийн ордныхон романтик харилцааг өөрттөө татдаг хүмүүс. Тэд сэтгэл татамж байж, бусдыг өөртөө татдаг. Сээтэгнэлээс гадна жинхэнэ хайртай учирж мэднэ.
Арслангийн ордныхон харилцаанд давамгай, эзэрхэг зан гаргадгаа зөөллөх хэрэгтэй. Энэ жил салахаар төлөвлөсөн бол таатай зүйл авчрахгүй. Харилцааг нэг мөр дуусгахад олон хүндрэлтэй асуудал тулгарч мэднэ. Үүний оронд харилцаагаа авч үлдэх шинэ аргуудыг бодож олох хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНД
Эерэг, сөрөг нөлөөлөл тогтворгүй байгаа нь арслангийн ордныхны эрүүл мэндэд нөлөөлж мэднэ. Өвчнөөс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд улирлын томуу, ханиад, харшил эсвэл хууч өвчин ч багтана. Оны эхний хагаст эрүүл мэндээ хайхрахгүй бол долдугаар сар гэхэд эрүүл мэндийн асуудлууд үүснэ.
Тиймээс гүйж, зугаалж, өглөөд дасгал хийх хэрэгтэй. Экстрим спортын оронд амралт сувилалд хэвтэх хэрэгтэй.
САНХҮҮ
Арслангийн ордныхны хувьд ирэх жил санхүүгийн тал дээр савлагаатай байна. Нэг бол их мөнгө олж, нэг бол мөнгөгүй сууж ч мэднэ. Тиймээс хөрөнгө оруулалт хийх, их хэмжээний мөнгөн дүнтэй хэлэлцээ хийхдээ болгоомжтой ханд.
Өөрийн бизнестэй хүмүүс түнш болон нийлүүлэгчдээ сонгохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийнхөө үзлийг үргэлж зөв гэж бодох, хүч чадлаа хэтрүүлэн үнэлэх нь сайн зүйлд хүргэхгүй. Харин анхаарал болгоомжтой байж, тэнцвэртэй шийдвэр гаргаснаар гадны сөрөг нөлөөллөөс айхгүй байж чадна.
Гэрээгээр ажилладаг арслангийн ордныхны хувьд өсөлт, хөгжил, албан тушаалын шатаар ахих, дээд удирдлагаасаа дэмжлэг авах боломжууд нээгдэнэ.
Шинээр зээл авахаа түр хойшлуулсан нь дээр.