Ихрийн ордны эрчүүд шинэ байр авах талаар бодолцоно, гэхдээ ирэх онд байр худалдаж авах хэрэгтэй юу? Эмэгтэйчүүд имижээ эрс өөрчлөхөөр шийднэ.
ЭРЧҮҮД
2024 онд Ихрийн ордны эрчүүд мэргэжлийн шинэ мэдлэг олж авах, шинэ санаагаа олонд хүргэхэд онцгой анхаарч, ашигтай холбоо харилцаа тогтоохын төлөө хөдөлмөрлөнө.
Оны эхний хагаст ажил дээр томоохон амжилт гаргаж чадна. Энэ үеэр шинэ санаагаа олонд хүргэж, шинэ төслөө эхлүүлж болно, ингэснээр дэмжлэг авна.
Та ивээн тэтгэгч, эсвэл таны санааг хэрэгжүүлэх баг хайж байгаа бол 2024 он тад удаан хүлээсэн амжилтыг авчирна.
Оны хоёрдугаар хагаст албан томилолт ихэсч, гадаад орнууд руу ч явж магадгүй. Энэ бол гадаад найз нөхөд, хамтран зүтгэгчидтэйгээ харилцаагаа шинэчлэх тохиромжтой үе. Бизнес эрхэлдэг Ихрийн ордны эрчүүд өрсөлдөгчидтэйгээ тэмцэх илүү их хүч чадлыг мэдэрнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮД
2024 оны эхэн үед ихрийн ордны эмэгтэйчүүд хүүхдүүд болон ээжийн үүрэгтээ илүү анхаарал хандуулна. Та бүл нэмэхээр төлөвлөж байгаа бол оны эхний хагаст төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх алхам хийсэн нь зүйтэй. Түүнчлэн оны эхний хагаст бүтээлч үйл ажиллагаа, сургалтад амжилт авчрах үе байна.
Ихрийн ордны эмэгтэй дээд шатны удирдлагаасаа дэмжлэг авч магадгүй, эсвэл түүнд туслах хүн гарч ирнэ.
Энэ ордны эмэгтэйчүүд 2024 онд найзууддаа ихээхэн анхаарал хандуулахын дээр шинэ танилуудтай ч болно. Та үзэл бодол нэгтэй шинэ хүмүүстэй танилцахын дээр сонирхлоороо нэгдэн бүлэг, клуб байгуулж ч магадгүй. Найз нөхөдтэйгээ аль болох их уулзаж бай. 2024 онд таны хувьд гол эрч хүчний эх үүсвэр нь таны хүрээлэл байна. Та чухамхүү хүрээллээсээ дэмжлэг, шинэ санаа, бүтээлч шийдлийг олж чадна.
ХАЙР ДУРЛАЛ
2024 онд ойр дотны харилцаа ихрийн ордныхны анхаарлын төвд байхгүй. Тэд өөр зүйлд анхаарал хандуулж, хосын харилцаанд нэг их эрч хүч зарцуулахгүй. Ихрийн ордныхон бие даасан, хараат бус байдлаа хадгалахыг хичээнэ. Ингэснээр хайр дурлалын харилцаа хоёрдугаарт бичигдэнэ. Оны хоёрдугаар хагаст хосоосоо бага зэрэг хөндийрч мэдэх юм.
2024 онд ихрийн ордны эрчүүдээс гэрлэх санал хүлээгээд хэрэггүй. Ихрийн ордны эмэгтэйчүүд ч энэ тал дээр дорвитой өөрчлөлт хийхгүй. Ирэх он хосын харилцааны тал дээр дорвитой алхам хийх цаг нь биш. Харин гэрлэсэн ихрийн ордныхон хүүхэдтэй болох талаар бодолцож эхэлнэ.
Нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 05-ны хооронд гэрлэсэн болон хосын харилцаатай ихрийн ордныхны хувьд маргаан, зөрөлдөөн гарч болзошгүй. Гэхдээ энэ нь газар авч даамжирахгүй, шийдэж болохоор хүндрэлтэй асуудал байна.
ЭРҮҮЛ МЭНД
Нэгдүгээр сарын эхний долоо хоногт ихрийн ордныхны бие тавгүйрхэж болзошгүй. Тиймээс шинэ жилийн баярын өдрүүдэд хоол хүнсэндээ анхаарч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
Хоёрдугаар сард экстрим спортоос зайлсхий, ер нь сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Гэмтэж бэртэх эрсдэлтэй. Энэ үед илэрсэн өвчнийг түргэн эдгээхийн тулд нэн даруй эмнэлэгт хандах хэрэгтэй. Түүнчлэн хууч өвчин сэдрэх эрсдэлтэй. Гуравдугаар сард оюун санаандаа хэт их ачаалал өгөхгүй байхад анхаараарай. Энэ үед сэтгэлзүйтэй холбоотой таагүй өөрчлөлтүүд гарч мэднэ.
Оны хоёрдугаар хагаст ядарсан эсвэл сэтгэл санаанаас үүдэлтэйгээр бие тавгүйрхэж магадгүй. Хэт их ажиллаж хэрэггүй, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх боломж, аргыг үргэлж олох хэрэгтэй. 11 дүгээр сарын 26-наас хойш хууч өвчин сэдрэх, бэртэж гэмтэх эрсдэл дахин гарна.Харин зургадугаар сард болон намрын эхэн үеэр биеийн байдал сайн байна.
САНХҮҮ
Ирэх онд ихрийн ордныхны хувьд санхүүгийн тал дээр таатай байна. Тэр дундаа оны эхний хагаст санхүүгийн хувьд ямар нэг асуудалд орохгүй. Энэ үеэр мөнгөн шагналтай тэмцээнд оролцох, эсвэл сугалаанаас хожих зэрэг боломжууд гарч мэднэ.
Түүнчлэн энэ үе нь танд орлого авчрах аливаа ажлыг эхлүүлэх хамгийн тохиромжтой цаг хугацаа байна. Дөрөвдүгээр сарын дундуур ихрийн ордныхон өр авлагаа авч чадахгүй саатах, эсвэл өөрөө төлбөр мөнгөө хойшлуулах эрсдэлтэй.
11 дүгээр сарын 26-наас хойш өртэй хүмүүстээ өрөө эргүүлэн өгөхийг сануулах тохиромжтой үе.
Уншиж байна |