ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг “Өв соёлын голомт” төсөл дэд байрт шалгарлаа Голомт банк “Great place to work – ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ
ЗУРХАЙ 2024: ҮХРИЙН ОРД
2023-11-17

2024 онд үхрийн ордны эрчүүд ажлаа солихыг хүснэ. Гэхдээ ингэх шаардлага бий юу? Эмэгтэйчүүд нөхөрт гарахыг хүснэ.  Энэ хүсэл биелэх үү? 

ЭРЧҮҮДИЙН ЗУРХАЙ 

2024 онд Үхрийн ордны эрчүүд ажилдаа онцгой анхаарал төвлөрүүлнэ. Ажил хөдөлмөр, албан тушаалын шатаар хэрхэн ахих тухай бодол санаанд ихээхэн цаг хугацаа зарцуулна. Тэд хүссэндээ хүрэхийн тулд тууштай, хөдөлмөрч зангаа ашиглана. Үхрийн ордны эрчүүд мэргэжлийн нэр хүндээ өргөх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг хүснэ. 


Үхрийн ордны эрчүүд 2024 онд удирдах албан тушаалд очих эсвэл хүмүүсийг ахлах ажилд, тухайлбал залуу мэргэжилтнүүдийг сургах үүрэг хүлээж магадгүй. Тэд мэдлэг, туршлагаа хуваалцахыг хүснэ. Ирэх он Үхрийн ордны бизнес эрхлэгчдэд амжилттай жил болно. Тэд үйлчлүүлэгчийн хүрээгээ тэлж, шинэ түншүүд олж чадна. 


ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗУРХАЙ 

 
Үхрийн ордны эмэгтэйчүүд ирэх онд эсрэг хүйстнийхээ анхаарлыг ихээхэн татна. Гэрлээгүй бүсгүйчүүд заяаны ханиа олох бол хосын харилцаатай бүсгүйчүүд гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулж магадгүй.

 

Харин ирэх онд бүл нэмэхгүй, тиймээс үүнд онцгой анхаарал хандуулах хэрэггүй, цаг нь болоогүй байна. Үхрийн ордны эмэгтэйчүүд ирэх онд бие галбиртаа ихээхэн анхаарах хэрэгтэй. Чихэрлэг, илчлэг чанар ихтэй бүтээгдэхүүнээс зайлсхийж, дасгал хийгээрэй. 

ХАЙР ДУРЛАЛ

Үхрийн ордныхны хувьд ялангуяа 2024 оны тавдугаар сарын нэгнээс хойш хувийн амьдрал анхаарлын төвд байна. Үхрийн ордныхон харилцаагаа эргэн харж, урт хугацааны сайхан амьдрал цогцлоож чадах эсэхээ сайтар тунгаана. 


Үхрийн ордны зарим нь хувийн амьдралаа цогцлоож, болзоонд явж эхлэхээр шийднэ. Өөр нэгэн нь дурлалт хүнтэйгээ шинэ харилцаанд орж, гэр бүлээ батлуулна. Харин ямар ч ирээдүйгүй харилцаа чухамхүү энэ онд нэг мөр дуусгавар болно. 


2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын тавны хооронд харилцаанд таагүй өөрчлөлтүүд гарах үе тохионо. Энэ үед уур бухимдлаа барьж чадаагүйн улмаас муудалцах, харилцаагаа тасалж болзошгүй. Мөн дур татам байдал ч нэмэгдэх бөгөөд гэхдээ энэ үеэр учирсан хүмүүс урт удаан харилцаанд бэлэн биш, түр зуурын хүмүүс байна. Та түр зуурын зугаа цэнгэл төлөвлөөгүй л бол болгоомжтой, хянамгай байж, дур тачаалдаа автах хэрэггүй. Түүнчлэн та эсвэл таны хайртай хүн нууж байсан ямар нэг нууц задарч магадгүй. 


2024 оны зургадугаар сарын нэгнээс долдугаар сарын 12-ны хооронд хайртай хүнээсээ бие болон сэтгэлээрээ хөндийрч болзошгүй. Та хоёр ямар нэг шалтгаанаар уулзах нь ховордож болзошгүй юм. Хэн нэгэн нь ажлын томилолтоор явж, эсвэл ажлын ачааллаас болж уулзах нь ховордож мэднэ. Зарим хос энэ хугацаанд харилцаандаа завсарлага авч магадгүй. Аль нь байсан ч та хайртай хүнтэйгээ ховор уулзана. 

ЭРҮҮЛ МЭНД 
 
Үхрийн ордныхон 2024 онд эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр дундаа, жин нэмж магадгүй тул хоолны дэглэмд ихээхэн анхаар. Түүнчлэн элэг болон гормоны системд анхаарал тавь. Та хууч өвчинтэй бол 2024 онд сэдэрч магадгүй. Эрүүл мэндээ дордуулахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг урьдаас ав. Үхрийн ордныхон гэмтэж бэртэх эрсдэлтэй тул экстрим спортоос зайлсхий. 
Хамгийн хүнд үе:
•     Нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын 12-ны хооронд архаг хууч өвчин сэдрэх эрсдэлтэй. Өвчин гэнэт хүчтэй сэдэрч, яаралтай эмчлүүлэх шаардлагатай болно. Түүнчлэн төрөл бүрээр гэмтэж болзошгүй. Тиймээс экстрим спорт, эрсдэлтэй алхмаас зайлсхий. 
•    Дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 19-ний хооронд урьдчилан сэргийлэх эмчилгээ эсвэл сувилалд эмчлүүлэх шаардлага гарч магадгүй. Энэ бол амарч, эрч хүчээ авахад хамгийн тохиромжтой үе. 
•    Есдүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 13-ны хооронд хэт ядарсны улмаас бие сульдаж магадгүй. Тиймээс энэ үед өөртөө хэт ачаалал өгөх хэрэггүй. 
Үхрийн ордныхон гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 24, тавдугаар сарын 19-нөөс зургадугаар сарын 12-ны хооронд эрүүл мэндэд ямар нэг асуудал гарахгүй. 


САНХҮҮ

2024 оны эхээр, тэр дундаа нэгдүгээр сарын долооноос хоёрдугаар сарын нэгний хооронд Үхрийн ордныхны хувьд санхүүтэй холбоотой зарим хүндрэл гарч магадгүй. 


Мөнгөө алдах эрсдэл байгаа тул зарлага, хөрөнгө оруулалт хийхдээ анхааралтай байж, өр тавих хэрэггүй. Өр тавибал эргүүлэн өгч чадахгүй байж мэднэ. Дөрөвдүгээр сарын 2-25-ны хооронд санхүүгийн асуудалд ямар нэг будилаан гарч болзошгүй. Андуурч гүйлгээ хийх, давтан төлбөр хийх эсвэл төлбөр хийхээ мартах зэрэг алдаа гарч болзошгүй тул анхааралтай бай. 


2024 оны тавдугаар сарын нэгнээс хойш нэмэлт орлогоын эх үүсвэр нээгдэнэ. Бизнес эрхэлдэг үхрийн ордныхны хувьд шинэ үйлчлүүлэгч олох эсвэл ашигтай төсөл хэрэгжүүлж магадгүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хүмүүс төрөл бүрийн мөнгөн урамшуулал, шагнал авч магадгүй. Гэхдээ гуравдугаар сарын 7-25-ны хооронд санхүүгийн зогсонги байдалд орж болзошгүй. 
Санхүүгийн хувьд: 
•    2024 оны 05 дугаар сарын 31-06 дугаар сарын 29
•    2024 оны 09 дүгээр сарын 23-10 дугаар сарын 10-ны хоорондох үе таатай байна. 
 

Shuud.mn
Сонин хачин
Шүрэнцэцэг:
Дунд
2024-03-21
Баярлалаа
2024-01-01
Sandra Rowan:
Need A Hacker Who Can Recover Stolen Or scam*ed BTC? If you need genuine hackers who can recover stolen or scam*ed Cryptocurrency Lost Recovery Masters got you covered, they're secured Hackers from USA who deal with cyber issues of all kind, such as WhatsApp hack, Facebook hack, Gmail hack, mobile Phone hack, Accounts hack, Erase Criminal Records, Websites Hack, Bitcoin Trade recovery, and other hack relating to cyber issues. Contact info: Website https:/ /lostrecoverymasters. com/ Support team Mail Support @ lostrecoverymasters. com WhatsApp: +1(204) 819- 5505.
2023-11-21
Наран баатар:
Таалагдлаа
2023-11-20