ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг “Өв соёлын голомт” төсөл дэд байрт шалгарлаа Голомт банк “Great place to work – ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ
ЗУРХАЙ 2024: ХОНИНЫ ОРД
2023-11-17

2024 онд хонины ордныхон Луугийн ивээлд багтана. Луугийн ивээлийг хүртэж, ирэх онд амжилттай, одтой явах магадлалтай. Гагцхүү алдаа гаргахаас зайлсхийж, зан аашаа хянах хэрэгтэй. 

ЭРЧҮҮДИЙН ЗУРХАЙ


2024 онд од эрхэс амжилт, одыг бэлгэдэж байгаа тул албан тушаал ахих, хувийн бизнес эхлүүлэх эсвэл спортын амжилт гаргах тал дээр алхам хийж болно. Зоригтой алхам хийсэн болгон амжилт авчирна. 


Хонины ордныхон долигносон хүмүүст итгэж болохгүй, нөхцөл байдлыг эрүүл, шүүмжлэлтэйгээр үнэлэх хэрэгтэй. Муу санаа агуулсан хүмүүс таны сайхан сэтгэл, шулуун занг ашиглах гэж оролдож мэднэ. Тэд санаархлаа биелүүлж чадахгүй, гэхдээ хонины ордны эрчүүд өөрийгөө барих чадвараа алдаж, тэвчээргүй, холерик зан байдлаа засаж чадахгүй бол өөртөө хор хохирол учруулж мэднэ. 


Уур бухимдлаа хянаж, сөргөлдөөнтэй нөхцөл байдлаас зайлсхийж, тархи толгойгоо амраахад спорт тусална. Хонины ордныхон шүхэр, серфинг зэрэг экстрим спортод дуртай байдаг. Түүнчлэн салхинд гарч, ууланд алхаж, морин аялал хийж болох юм. Гэхдээ мэдээж өглөөд хөнгөхөн дасгал хийсэн ч болно. 


ЭМЭГТЭЙЧҮҮД

Хонины ордны эмэгтэйчүүдэд ч луу жил ивээлээ өгнө. Өөртөө итгэлтэй хонины ордны эмэгтэй өмнөө тавьсан зорилгодоо хүрч чаддаг. Энэ жил хонины ордны эмэгтэйчүүд хүрч болохгүй зүйл гэж нэг ч байдаггүйг ухаарч, илүү амжилттай явна. Ажил, карьер бүгд амжилттай байна. Өр зээл тавихгүй л бол санхүүгийн асуудал үүсэхгүй. Албан тушаал ахих эсвэл илүү сайн ажилд шилжин ажиллах санал ирж магадгүй. 


“Сайн найзууд”-аасаа ч болгоомжил. Найзын дүр эсгэсэн хүмүүс болон дайснууд танд болон таны ойр тойрныхонд хор хохирол учруулж мэдэх юм. 


Хонины ордныхонд тэвчээр дутагддаг. Тиймээс энэ зан чанарыг өөртөө суулгах хэрэгтэй. Уурлаж бухимдсан үедээ өөртөө амттан авч өгч, үсний засалтаа өөрчилж, амарч, зугаалах зав өг. Ингэснээр ирэх онд бүх зүйл таатай болно. 

ХАЙР ДУРЛАЛ 


2024 онд Хонины ордныхны хувийн амьдрал адал явдал дүүрэн байна. Энэ онд гэрлэвэл урт удаан хамтдаа амьдарна. 


Тэр дундаа зуны сарууд хувийн харилцаанд ихээхэн таатай байна. Гэхдээ түр зуурын зугаа цэнгэлд цаг заваа үрэх хэрэггүй. Хайртай хүн чинь хажууханд чинь байна. Ганц бие хонины ордныхон эелдэг зөөлөн, халамжтай байж, гайхалтай ч хэврэгхэн мэдрэмжээ хадгалж үлдэхийг зөвлөж байна. 

 

ЭРҮҮЛ МЭНД

Хонины ордныхны хувьд мэдрэлийн систем нь илүүтэй эмзэг. Хэт их стресстэж, хямарсны улмаас биед бусад таагүй өөрчлөлтүүд гарч мэднэ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Шаардлагатай урьдчилан сэргийлэх тарилга хийлгэ, биеэ чийрэгжүүл. Бэлтгэлийн заал, усан санд хичээллэж, сэтгэл санаа болон биеийн эрүүл мэнддээ анхаар. 


Экстрим спортод дуртай хүмүүсийн хувьд тэд үргэлж гэмтэж бэртэх эрсдэлтэй байдаг. Тиймээс аюулгүй байдлын техник болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэзээ ч мартаж болохгүй. 


САНХҮҮ

Ирэх онд хонины ордныхны хөрөнгө мөнгө өснө. Гэхдээ эрсдэл ч бий гэдгийг санах хэрэгтэй. 

2024 онд Хонины ордныхон ипотекийн зээл авах эсвэл мөнгөө криптовалютад оруулах зэрэг их мөнгөний гүйлгээ хийж хэрэггүй. Үүний оронд мөнгөө хэд хэдэн дансанд хуваан байршуулж, найдвартай хувьцаа авах эсвэл үнэт эдлэл авах зэргээр хадгалах нь зүйтэй. Алдагдлаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн арга байдгийг санах хэрэгтэй. 


Намрын улиралд хонины ордныхон өмнө нь авсан өр зээлээ төлөх шаардлагатай болж мэднэ. Тиймээс үүнд эртнээс бэлдэх хэрэгтэй. 


2024 онд Хонины ордныхонд  өгөх зөвлөгөө 
 

Ажил, амралтын үеэр сэтгэл хөдлөлөө дээд зэргээр барьж сурах хэрэгтэй. Бизнес, ажил албан дээр тууштай байдал тань тус болно. Гагцхүү ажил хэрэгч ёсзүйн хэм хэмжээг үргэлж баримтлах хэрэгтэй. 

Санхүүгийн хувьд ноцтой өөрчлөлт гарахгүй, бүх зүйл хэвийн байна. Гагцхүү эргэлзээтэй ажилд оролцохгүй, мөрийтэй тоглоом, луйврын сүлжээнд нэгдэхгүй байх нь чухал. 


Хонины ордныхон найз нөхөдтэйгээ салхинд гарч, харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр нийгэмд болон хамт олны дунд эзлэх байр суурийг бэхжүүлнэ. Үйл явдал, уулзалт, эерэг сэтгэл хөдлөлөөр дүүрэн 2024 он хонины ордныхон аз жаргалтай байхыг бэлгэдэж байна.
 

Shuud.mn
Сонин хачин
Амарбаямгалан::
Тийм шүү
2024-06-03
Ану:
Аан ккк
2024-03-03
Б.бат-эрдэнэ:
Яг яг
2024-02-14
Б.Мөнх-яруу:
Тааламтай
2024-01-10
Заяа:
Баярлалаа.
2024-01-01
Оюун:
Ихэрийн орд
2023-11-20
Bayarlla.zurhai er n taaraad bdag shv.
2023-11-19
APA:
Za ene unen bol sxan bnaa. Az iveeg honinuuddaa
2023-11-19
Ака-м:
Ёр нь дөхүүлдэг юм шүү!100-ны 80%-нь!
2023-11-18
Баярлалаа
2023-11-18
зочин:
ёстой их баярлалаа энэ зурхай яг хэлдэг м аа аягүй ханатай яг л хэлдэг м
2023-11-18
Bayrlalaa
2023-11-17