Баянгол дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим сүлжээнд нийтлэгдсэн олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэгийг шалгажээ
Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг ойлгуулахаар хийсэн иргэн “Э” -ийн энэ бичлэг нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Тиймээс иргэн “Э”-г Зөрчлийн хуулийн дагуу 100.000 төгрөгөөр торгожээ.
Уншиж байна |