БНХАУ-д нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобусуудыг цахилгаан автобусаар солих төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гурван жилийн хугацаанд Хятадын 15 хотод 600 мянган шинэ цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх бөгөөд энэ нь нүүрсхүчлийн хийн хаягдлыг бууруулах зорилготой аж. Энэхүү төсөл Бээжин, Шэньжэнь, Чуцин, Чэнду, Жэнжоу, Нинбо, Сямынь, Жинань, Шижячжуан, Таншань, Люжоу, Хайкоу, Чанчунь, Иньчуань, Ордос гэсэн 15 хотод хэрэгжих юм байна.
Эдгээр хотуудыг шинэ цахилгаан тээврийн хэрэгслийг цогцосоор нэвтрүүлэх туршилтыг эхлүүлэхээр сонгожээ. Гурван жилийн хугацаатай төслийн хүрээнд цахилгаан автобус, такси, нийтийн албаны тээврийн хэрэгсэл, хүргэлтийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг цахилгаан тээврийн хэрэгслээр солих юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |