Казахстаны 20 сая дахь иргэн мэндэлжээ
2023-11-16

Казахстаны 20 сая дахь иргэн мэндэлжээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев иргэддээ хандан баяр хүргэсэн байна. 

 

"Энэхүү тэмдэглэлт үйл явдалтай холбоотойгоор иргэддээ баяр хүргэе! Аз жаргалтай гэр бүл бол улс орны тогтвортой хөгжлийн суурь" хэмээн Касым-Жомарт Токаев олон нийтийн сүлжээнд  бичжээ. 

 

Тэнгри ньюс агентлагийн мэдээлснээр, Казахстаны хүн ам 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 саяд хүрсэн байна. Энэ өдөр төрсөн таван хүүхдийг 20 сая дахь иргэн гэж үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
IRGEN:
20 saya 130 saya japon geed ihenh uls oron 10-c deesh sya hyn amtai irged ni bayan amidarch goe niisleltei baihad mongol 3 han saya hynee ene ih baigaliin bayalgaar shn amidruulj chadahgyi deer garsan darga nar huvaagaad iddeg uursduduu taaruulj huuli gargadag irgediin huuli hatuu 1 gar utas hulgailval 1-5 jil horino 1 terbum avilgad avbal yalgyi hiliin hyazgaar taviad boloo.
2023-11-16