Байден: Ши Жинпинь бол дарангуйлагч
2023-11-16

БНХАУ-ын дарга Ши Жинпинь АНУ-д айлчилж, энэ үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан. Энэ уулзалтын дараа Байден мэдэгдэл хийхдээ, Ши Жинпинийг дарангуйлагч гэж үздэг хэвээр байгаа талаараа мэдэгджээ.

 

"Тэр үнэхээр л дарангуйлагч шүү дээ. Дарангуйлагч гэдэг нь, тэр засгийн газар нь манайхаас огт өөр коммунист орныг удирддаг залуу гэсэн утгаараа. Үүнийг үгүйсгэх эсвэл үүнтэй маргах ямар ч боломжгүй" гэж Байден Ши Жинпиньтэй хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгджээ.

 

Түүнчлэн, АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНХАУ-ын даргад анхааруулсан хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Америкийн Ерөнхийлөгч өмнө нь хэд хэдэн удаа Ши Жинпинийн удирдлагын арга барил нь "дарангуйлагч шинжтэй" хэмээн мэдэгдэж байв. Энэ удаад Ши Жинпиньтэй уулзсаныхаа дараахан л түүнийг "дарангуйлагч" хэмээн нэрлэсэнд Хятадын тал ямар нэг тайлбар хийгээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос улс мөхнө:
Орос улс мөхнө
2023-11-17
Орос мөхнө:
Орос улс мөхөх шатаа эхлүүлсэн
2023-11-17
Кк манарсан өвгөн шүү. Дэлхий байлдаж байна нэг удирдагч байхгүй болсон хө. Оросууд ирээдүйн дайнд бэлдээд бэлтгэл хийж байхад нойрмог Жо оростой байлдаж байна гэж зүүдэлсээр
2023-11-17
Орос улс мөхнө:
Орос улс мөхнө
Орос мөхнө:
Орос улс мөхөх шатаа эхлүүлсэн
Zunug
2023-11-16
Монгол:
Энэ тэнэг өвгөнөөс болж орос хятад 2 салж хагацахаа байлаа
2023-11-16
Зочин:
Америк өөрөө дарангуйлагч.
2023-11-16