FT: ЦАХАЛ эмнэлгийг эзэлснийхээ дараа ажиллагаагаа түр зогсоож магадгүй

FT: ЦАХАЛ эмнэлгийг эзэлснийхээ дараа ажиллагаагаа түр зогсоож магадгүй

Израилын арми энэ сарын 15-нд шилжих шөнө Газын зурвас дахь "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж эхэлсэн. Энэ эмнэлэгт ХАМАС-ын алан хядагчид нуугдаж, шуурхай удирдлагын төв нь байрлаж байгаа гэж үзсэний улмаас ийнхүү олон өвчтөн, энгийн иргэн байгаа объект руу халдаж эхэлсэн юм. 

 

ЦАХАЛ эмнэлэг рүү халдсанаа зөвтгөхөөр ХАМАС-ын гэгдэх зэвсгийн зураг үзүүлэв

 

Израилын арми Газын зурвас дахь "Аш-Шифа" эмнэлэгт хяналтаа тогтоосны дараа ажиллагаандаа завсарлага авч магадгүй гэнэ. Энэ талаар Израил болон барууны түншүүдийн хооронд явагдаж буй хэлэлцээрийн явцтай ойр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээ  Financial Times (FT) сонин мэдээлжээ. Эх сурвалжийн өгүүлснээр, ЦАХАЛ завсарлага авах боломжийг авч хэлэлцэж байгаа бөгөөд эмнээлг дэх хүмүүсээс байцаалт авах, логистикийг идэвхжүүлэхийн тулд энэ завсарлагыг ашиглаж, дараа нь Газын төв болон дорнод хэсэг дэх ажиллагаандаа төвлөрөхөөр зэхэж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн энэ завсарлагыг ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан олзны хүмүүсийг суллахад ашиглаж магадгүй аж. АНУ, Израил, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Катарын явуулж буй, олзны хүмүүсийг суллах тухай хэлэлцээр ихээхэн урагштай байгаа гэж FT мэдээлэл өгсөн эх сурвалж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ