Финланд Оростой залгаа хилийн боомтуудаа хаана

Финланд Оростой залгаа хилийн боомтуудаа хаана

Оросын иргэдийг автомашинтай нэвтрүүлэхийг хориглож, дараа нь унадаг дугуйтайгаар ч улсруугаа нэвтрүүлэхийг зогсоож байсан Финланд улс энэ удаад Оростой залгаа хилийн боомтуудаа хаахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Финландын Helsingin Sanomat сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Оростой залгаа хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг хаахаар зэхэж байгаа бөгөөд энэ нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэнэ. Хил хаах асуудлаар Дотоод хэргийн сайд хэвлэлийн бага хурал зарласан ч удалгүй энэ хурлаа цуцалжээ. 

 

Финландын эрх баригчид Оростой залгаа хилийн бүхий л боомтуудыг хаах, эсвэл зарим боомтуудыг хаах эсэхтэй холбоотой тодорхой мэдээлэл гараагүй байна. 

 

Финланд ОХУ-ын иргэдийг нэг мөр явгалав

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-16