Энэтхэгт автобус хавцал руу унаж, 36 хүн амиа алджээ

Энэтхэгт автобус хавцал руу унаж, 36 хүн амиа алджээ

Энэтхэгийн Дода тойргийн Ассарт зорчигч тээврийн автобус Киштвар хотоос Жамма хот руу хүрэх замдаа осолдож олон хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг МИР24 дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хот хоорондын зорчигч тээврийн автобус уулын замаар явах үедээ замаасаа гарч, гүн хавцал руу унажээ. Энэ ослын улмаас 36 хүн амиа алдаж, 19 хүн гэмтсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ихэнх хүмүүсийн биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. 

 

Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр, зам тээврийн ослын газарт хамгийн түрүүнд нутгийн оршин суугчид ирж, бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлжээ. Осол гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй, хэрэг нээн шалгаж байгаа аж. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд Энэтхэгийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар эмгэнэл илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ