Колумби түргэн хоолонд дайн зарлав

Колумби түргэн хоолонд дайн зарлав

Колумби улс эрүүл бус хоолонд дайн зарласан анхны улс болохоор бэлтгэж байна. Тус улсад хэт боловсруулсан хүнсэнд онцгой албан татвар ногдуулах шинэ хууль баталсан талаар The Mirror сонин мэдээлжээ.

 

Хэт боловсруулсан хүнсэнд өглөөний цай, наггетс, нэмэлтэтй йогурт зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулсан, хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүн болон давс, өөх тос ихээр агуулсан шоколад, чипс, хатаасан талха, хийжүүлсэн ундаа, түргэн хоол багтдаг юм. Эдгээр хүнсэнд ногдуулах онцгой албан татварын хэмжээ 10 хувь байх бөгөөд ирэх онд 15, 2025 онд 20 хувь болж нэмэгдэх юм байна.

 

Хүн ам ихээр хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулах болсон нь эдгээр бүтээгдэхүүнүүд иргэдийн эрүүл мэндэд хор хоирол учруулж байгаатай холбоотой аж. Колумбийн дундаж нэг иргэний өдрийн хүнсний хэрэглээнд 12 грамм давс багтдаг нь Латин Америкийн орнуудад хамгийн өндөр үзүүлэлт, дэлхийд ч дээгүүрт ордог аж. Давсны хэт их хэрэглээ нь даралт ихсэх, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс болон зүрхний дутагдал өвчнийг үүсгэх эрсдэлтэй байдаг. Үүний дээр хүнс болон таргалалтаас үүдсэн чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин энэ улсад ихээхэн тархаж байгаа тул ийм шийдвэр гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хар тамхи, мафи, авилгал ядууралтайгаа дайн зарла.
2023-11-15