ЦАХАЛ Газын төрийн гол объектуудыг хяналтдаа оруулжээ

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу гэнэт халдаж, 1300 орчим хүний аминд хүрсний дараа Израилын арми ХАМАС бүлэглэлд дайн зарласан юм. Улмаар Газын зурваст олон хоногийн туршид агаараас цохилт өгч байгаад хуурай замын цэргийн ажиллагаагаа эхлүүлж байв.
Мягмар гарагийн шөнө Газын зурвасын томоохон эмнэлэг рүү довтолж эхэлсэн Израилын цэргүүд энэ бүс нутагт өмнө нь палестинчуудын хяналтад байсан төрийн гол объектуудад хяналтаа тогтоосон байна. Үүнд хууль тогтоох байгууллага болон ХАМАС-ын Засгийн газрын барилга, цагдаагийн хэсгүүд, захирагчийн байр багтаж байгаа гэнэ. Үүний дараа дөрвөн цагийн завсарлага авна гэж Израилын тал мэдэгдсэн бөгөөд энэ хугацаанд энгийн иргэд хотыг орхин гарах ёстой аж.
Израилын цэргүүд Газын зурвасын төрийн гол барилгуудыг хяналтдаа оруулсныг батлах гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр ч тархсан юм. Түүнчлэн Times of Israel сонин Израилын цэргүүд Газын парламентын танхимд байгаа зургийг нийтэлжээ. Харин ХАМАС-ын байлдааны талбар дахь нөхцөл байдлыг хяналтдаа авсан хэвээр байгаа, тулаан дөнгөж эхэлж байна гэж мэдэгдсэн байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ