Хойд Солонгос шинэ пуужингийнхаа хөдөлгүүрийг туршжээ

БНАСАУ дунд тусгалтай шинэ баллистик пуужингийн хатуу түлшит хөдөлгүүрийг туршжээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Хойд Солонгосын хэвлэлийн мэдээлснээр, энэ шинэ пуужин нь " стратегийн чухал ач холбогдолтой" аж. Энэ пуужингийн хөдөлгүүрийг газарт турших эхний туршилтыг11 дүгээр сарын 11-ний өдөр, дараагийн туршилтыг 11 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн байна.
"Туршилтын үр дүн нь дайснуудын цэргийн үгсэн хуйвалдаан улам бүр хэрцгий болж байгаа нөхцөлд аюулгүй байдлыг тогтвортой хангах зорилгоор улс орон зэвсэгт хүчний стратегийн давших хүчийг цаашид дээшлүүлэх чухал үйл явц юм" хэмээн Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ