Израилын цэргүүд Газын эмнэлгийн түргэн тусламжийн тасагт нэвтэрчээ

Израилын Батлан хамгаалах армийн цэргийн алба хаагчид Газын зурвас дахь "Аши-Шифа" эмнэлэг рүү довтолж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Израилын арми Газын эмнэлэг рүү довтолж байна
Улмаар Израилын цэргүүд "Аш-Шифа" эмнэлгийн түргэн тусламжийн тасагт нэвтэрсэн талаар Катарын Аль-Жазира телевиз мээдэллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлэг дотор олон цэрэг орч ирсэн байна. Энэ эмнэлэг өвчтөнүүдээр дүүрсэн, тэдний дунд нярай хүүхдүүд байгаа аж. Одоо эмнэлгийн хашаанд Израилын танкууд орж ирсэн гэж сэтгүүлчид мэдээлжээ.
Израилын цэргүүд 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж эхэлсэн юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Израилын цэргүүд эмнэлгийн баруун жигүүрийг бүрэн эзэлжээ. Мөн эмнэлгийн интернет, цахилгаан эрчим хүчийг тасалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ