Энэтхэгийн тосгон руу сүрэг сармагчин дайрч, хүүхдийн аминд хүрчээ
2023-11-15

​​

Энэтхэгт сармагчны сүрэг тосгон руу халдаж, 10 настай хүүгийн аминд хүрчээ. Энэ нь сүүлийн долоо хоногт сүрэг сармагчин энэ тосгон руу дайрсан гурав дахь халдлага хэмээн  The Sun мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сармагчны сүрэг Гужарат мужийн Салки тосгон руу халдах үед 10 настай Дипак Такор хүү гадаа найзуудтайгаа тоглож байсан аж. Энэ үед сармагчин түүн рүү үсэрч, улмаар хэвлийн тус газар нь самардаж, хумсаа шигтгэсэн байна. 

 

"Хүүгийн ходоод урагдсан. Гэррүүгээ гүйж очсоны дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ. Энэ нь сүүлийн долоо хоногт тосгон сүрэг сармагчны халдлагад өртсөн гурав дахь тохиолдол" гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Одоо Салки тосгоны ойн аж ахуйнхан сармагчин агнах ажлыг явуулж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт хоёр сармагчин барьсан, бусдыг барихаар тор байрлуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин