Америкийн 71 настай жуулчин нохойтойгоо хамт ууланд зугаалахаар гарснаас хойш хоёр сарын туршид ор сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажлыг хоёр сар гаруй хугацаанд хийсэн ч сураг ажиг олоогүй байсан ч саяхан Сан-Хуан уулаас амиа алдсан байсныг олсон байна.
People сэтгүүлийн мэдээлснээр, 71 настай Рич Мур Блэкхед оргил руу гарах зорилготой аялалд гарсан ч удалгүй холбоо тасарчээ. Түүнийг хайхад аврагчид 2000 гарцуй цаг зарцуулсан байна.
Ингээд 10 дугаар сарын сүүлээр нутгийн анчин Мурын цогцосыг олжээ. Түүний цогцосыг олоход хажууд нь нохой нь эсэн мэнд байсан гэнэ. Финни дуудлагатай нохой хоёр сар гаруйн туршид эзнийхээ цогцосыг орхилгүй хажууд нь байсан бөгөөд ийм хугацаанд байгалийн хүнд нөхцөлд хэрхэн тэсэж үлдсэн нь тодорхойгүй байгаа аж.
Мурын нас барсан шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна. Гэхдээ ууланд хүчилтөрөгч хангалтгүй, агаарын хэм буурдаг зэрэг нь аялагчийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Түүний нохойг мал эмнэлэгт үзүүлсний дараа Мурын гэр бүлийнхэнд хүлээлгэн өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |