"Уруугаа харсан Женни" нэрээр алдартай ховор шуудангийн марк АНУ-ын дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагджээ. Энэ талаарх мэдээллийг Вашингтон пост сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 1918 онд алдаатай хэвлэгдсэн шуудангийн маркийг 2 000 000 000 (shuud.mn: монгол мөнгөөр 6,7 тэрбум төгрөг) доллараар 76 настай цуглуулагч Чарльз Хак худалдан авчээ. Энэ маркан дээр шуудангийн онгоцыг уруу харуулж дүрсэлсэн бөгөөд энэ алдааг илрүүлэх хүртэл 100 марк хэвлэгдсэн байна.
Тэр үеэс хойш тухайн цагтаа 24 центээр худалдаалагдаж байсан алдаатай маркийг чинээлэг марк цуглуулагчид асар өндөр үнээр худалдан авсаар байгаа юм. Эдгээр марк цуглуулагчдаас хамгийн өндөр үнийг Чарльз Хак хэлснээр алдаатай марк хоёр сая долларын үнэд хүрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |