Хятадад гэр бүлээ цуцлуулсан хүмүүст зориулсан зураг устгах үйлчилгээ эрэлттэй байна
2023-11-15

Хятадын Шаньдун мужийн Ланфан хотын оршин суугч Лю гэр бүлээ цуцлуулсан хүмүүст зориулсан нэгэн үйлчилгээ нэвтрүүлж, энэ бизнес нь ихээхэн амжилттай яваа талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Тэрбээр хуримын гэрэл зураг, хөрөг зураг устгах үйлчилгээг салсан хүмүүст санал болгодог аж. Люгийн өгүүлснээр, хуримын гэрэл зургуудыг сүүлийн үед акрил дээр хэвлэдэг болсон тул хүмүүс өөрсдөө урах эсвэл шатаахад хүндрэлтэй байдаг гэнэ. Хог дээр хаях ч хэцүү, учир нь зургийг нь хэн нэгэн ашиглаж луйвар хийх магадлалтай байдаг аж. 

 

Тиймээс Лю хуримын гэрэл зургуудыг устгах төв байгуулсан байна. Хүмүүс Люд гэрэл зургуудаа шуудангаар илгээх бөгөөд үйлчилгээний хөлс нь гэрэл зургуудын жингээс хамаардаг аж. Устгалын төвийн ажилтнууд гэрэл зургууд дээр аэрозол будаг асгаж, энэ бүхнийг дүрс бичлэгт буулган, үйлчлүүлэгчдэд тайлагнадаг. 

 

Үүний дараа гэрэл зургуудыг буталж, хогийг устгадаг юм байна. Хэдийгээр Люгийн компани Шаньдун мужид байрладаг ч Хятад даяар энэ үйлчилгээг сонирхож, бусад олон мужаас захиалга авдаг болсон талаараа Лю ярьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-15
Сэргэлэн нохой?!
2023-11-15