Германы сэтгүүлч их хэмжээний шан хөлсөөр Путинийг магтан бичдэг байжээ
2023-11-15

Германы сэтгүүлч, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний талаарх баримтат кино, өндөр борлуулалттай хоёр ном бичсэн Хуберт Зайпель Оросын олигархиас их хэмжээний шан хөлс авдаг байсан талаар "Важные истории" мэдээлжээ. 

 

Киприйн оффшор дансны мэдээлэл задарсны улмаас Зайпелийн номын санхүүжилтийн талаарх мэдээлэл  ил болжээ. Энэ данснуудтай холбоотойгоор төсөл эхлүүлж, 69 хэвлэлийн 270 сэтгүүлч эрэн сурвалжлах ажил хийсэн байна.

 

Ингээд энэ ажлын дүнд компаниудыг бүртгэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг, Киприйн зургаан компанийн 3,6 сая баримт бичиг сэтгүүлчдийн гарт оржээ. Эдгээрийн дунд Германы сэтгүүлч Зайпель болон De Vere Worldwide Corporation компанийн хооронд байгуулсан, 600 мянган еврогийн үнийн дүн бүхий гэрээ байсан аж. Энэ зкомдани нь Оросын олигархи Алексей Мордашовтай холбоотой гэдгийг сэтгүүлчид тогтоожээ. 

 

Гэрээнд зааснаар, сэтгүүлч Зайпель "Путиний засаглал. Орос Европт ямар хэрэгтэй вэ?" номыг бүтээх, олонд хүргэсний төлөө түүнд 600 мянган евро олгохоор тусгасан байна. Түүний анхны ном болох "Путин. Засаглалын логик" нэртэй анхны ном бичихэд нь зориулж 2013 онд  ч байгуулж байжээ.

 

Зайпель өмнө нь Оросоос номыг нь санхүүжүүлсэн гэх мэдээллийг няцаадаг байсан бол энэ удаад нотлох баримт ил болсны дараа Оросоос ивээн тэтгэгчээс мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гэхдээ "номын агуулгад ивээн тэтгэгч ямар ч нөлөө үзүүлээгүй" хэмээн онцолжээ.

 

Хуберт Зайпелийн тухай

 

Хуберт Зайпель бол Германы алдарт сэтгүүлч, баримтат киноны зохиолч, зохиолч нэгэн юм. Тэрбээр "Путин. Засаглалын логик" номыг 2015 онд, "Путиний засаглал. Орос Европт ямар хэрэгтэй вэ?" номыг 2021 онд гаргаж байсан. 

 

Түүний бичсэн ном өндөр борлуулалттай ном болж, хэд хэдэн гадаад хэлээр орчуулагдаж байв. Зайпель зохиолыг нь бичсэн "Би.Путин. Хөрөг" ном 2012 онд бүтээгдэж, Германы телевизийн шилдэг сурвалжлага төрөлд нэр дэвшиж байлаа. 

 

Баруунд түүнийг Зөвлөлтийн дараах үеийн Орос орны сэдвээрх шинжээч гэж үздэг. Зайпель судлаачийн хувиар олон жилийн туршид Оросоыг судалсан, Путинтэй зуу орчим удаа уулзаж байсан гэж ярьдаг.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-15
Манайхаар бол тоймч Гантулга юмуу да:
Тоймч сэтгүүлч Ш.Гантулга өвгөнийг Азизов (Оросын элчин) сайхан хударсан гэж манайхан шивэр авир хийлцдэг байсан. Ихээхэн санхүүгийн дэмжлэг тус амлан баахан суртал ухуулга хийлгэчээд амласан мөнгөө гүйцэт өгөөгүй. Тэгээд л гомдсон хөгшин 180°С эргэж одоо дувт л Укрианы дайныг шүүмжилж Оросуудаа муулдаг болсон .
2023-11-15
Мөнхбаяр, Улаан будагтай уруултай авгай энэ тэрүүд чинь нааш цааш явах онгоцныхоо тийзээ даалгадаг байсан шдээ
2023-11-15
Манай эх орончид ямар ч хөлсгүйгээр путиныг магтаад өгнө
2023-11-15
Мөнхбаяр, Улаан будагтай уруултай авгай энэ тэрүүд чинь нааш цааш явах онгоцныхоо тийзээ даалгадаг байсан шдээ
Манай эх орончид ямар ч хөлсгүйгээр путиныг магтаад өгнө
2023-11-15
Зочин:
Путин бол барууны мөнгө банк санхүүгийн эзэдтэй тэмцэлдээд байгаа болохоос биш, тийм сайн удирдагч биш.
2023-11-15
Мөнгө ийм л хүчтэй ажээ? АНУ-ын Төрийн н.б.дарга асан алдарт Киссенжер хүртэл 2022 онд Украинд халдсан ОХУ-ын эсрэг бүх нийтийн хоригийн эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөө их хэмжээний мөнгө авсан гэж YuoTube мэдээлсэн байсан!
2023-11-15