Секундэд 1,2 терабитын хурдтай интернет кабелийг Хятадад боловсруулжээ. Энэ төсөл нь Цинхуа их сургууль, China Mobile оператор, Huawei Technologies болон Cernet Corporation компаниудын хамтын ажиллагааны үр дүн гэж Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Дэлхийд хамгийн хурданд тооцогдож буй, секундэд 1,2 терабит мэдээллийг дамжулах интернет кабелийг Хятадад ашиглаж эхэлсэн бөгөөд ийм хурдтай интернеттэй байгаа нөхцөлд нэг секундын хугацаанд HD форматтай 150 киног дамжуулах боломжтой аж.
Нийтдээ 3000 км орчим урттай интернетийн кабель Бээжин, Ухань, Гуанжоу хотуудыг холбож, энэ оны долдугаар сард сүлжээнд нэгтгэжээ. Туршилт хийсний дараа энэ кабель бүрэн хүчин чадлаар ажиллах болсон байна.
Хятадад боловсруулсан энэ кабелиар мэдээлэл дамжуулах хурд АНУ-д хэрэгжүүлж буй төстэй төслүүдтэй харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа юм. Ийм технологи 2025 онд л хүртээмжтэй болно гэж эрдэмтэд таамаглаж байв.
Хятадын энэхүү төсөл нь боловсролын болон эрдэм шинжилгээний төвүүдийн хоорондын өндөр хурдны интернет харилцааны системийг бүтээх ажлын хүрээнд хэрэгжсэн байна. Энэ төслийн гол онцлог нь бүхий л программ хангамж болон тоног төхөөрөмжийг Хятадад үйлдвэрлэсэн бөгөөд ингэснээр хараат бус байдлыг нэмэгдүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |