Энэтхэгийн хойд хэсэгт өнгөрсөн ням гарагт нурсан хонгилийн нурангин дороос 40 ажилчныг аврах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хонгил нурсны дараа ажилчид эсэн мэнд үлдсэн бөгөөд тэднийг аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцож байгаа аж. Энэтхэгийн хойд хэсэг, Уттаракханд мужид зам барих төслийн нэг хэсэг болсон 4,5 километр үргэлжлэх хонгил барих ажлын үеэр хонгил нурж, улмаар тэнд барилгын ажил гүйцэтгэж байсан 40 ажилчин гарах гарцгүй болсон байна.
"Хонгил нурсны улмаас гарах гарцгүй болсон хүмүүс бүгд эсэн мэнд байгаа. Тэднийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж байна. Тэдэнд хоол хүнс, ус, хүчилтөрөгч өгч байгаа" гэж Уттаракханд мужийн сайд Пушкар Сингх Дхами мэдэгджээ.
Энэтхэгийн Байгалийн гамшигт хариу үзүүлэх төрийн албаны мэдээлснээр, аврагчид хонгилд гацсан хүмүүстэй радиогоор холбогдсон аж. Тэднийг лхагва гараг гэхэд нурангаас гаргаж чадна гэж найдаж байгаа талаараа аврагчид мэдэгджээ. Гарах гарцгүй болсон ажилчдын хүчилтөрөгчийн нөөц 5-6 өдөр хүрэлцэхүйц байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |