БНХАУ-ын дарга Ши Жинпинь энэ сарын 14-17-ны өдрүүдэд АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзан, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Ши Жинпинь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн төргүүнүүдтэй уулзах аж. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзан, Хятад, Америкийн харилцаанд стратегийн ач холбогдолтой асуудлуудаар санал бодлоо солилцох юм байна. Түүнчлэн хүний эрх, цаг уурын салбар дахь хамтын ажиллагаа, хар тамхитай тэмцэх сэдвийг хөндөн ярилцах гэнэ.
Энэ удаагийн уулзалт нь Байден Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноос хойших долоо дахь удаагийн, харин биечлэн уулзсан хоёр дахь удаагийн уулзалт юм. Ши Жинпинийн хувьд тэрбээр 2017 оноос хойш анх удаа АНУ-д айлчилж байгаа нь энэ. Түүний оролцох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум 11 дүгээр сарын 11-17-ны хооронд Сан-Францискод болно. Харин Байден, Ши Жинпинь нар 11 дүгээр сарын 14-ний өдөр оролцох аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |