Персийн булангийн орнууд нэгдсэн визтэй болно
2023-11-13

Персийн булангийн Арабын орнуудын хамтын нөхөрлөлийн зөвлөл аялал жуулчлалын нэгдсэн визтэй болох журмыг баталжээ. Энэ талаарх мэдээллийг Arabian Business сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Катар, Кувейт, Оман болон Бахрейн улс нэгдэн нэг визтэй болж байгаа бөгөөд эдгээр орнуудын иргэд болон жуулчид ийм виз авснаар энэ зургаан орон руу саадгүй нэвтрэх аж. 

 

Энэ шийдвэрийг Зөвлөлийн орнуудын Дотоод хэргийн сайд нарын 40 дүгээр хуралдааны үеэр гаргажээ. 2024 оноос эхлэн олгох жуулчны нэгдсэн виз олгох төслийг зургаан орны сайд дэмжсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин