Монголын Ипотекийн Корпорациас (МИК) орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд оролцогчийн хувьд банкуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийг "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хууль"-ийн хүрээнд багцлан худалдан авч, үнэт цаасжуулдаг буюу МИК рүү “шилжүүлдэг” билээ. Таны ипотекийн зээлийг МИК рүү шилжүүлэхэд анхаарах гол таван шалгуурыг хүргэж байна.
1. Орон сууцны зээл хэвийн төлөлттэй байх
Арилжааны банкнаас авсан орон сууцны зээл нь ямар нэгэн хугацаа хэтрэлт болон нэмэлт өр төлбөргүй байх.
2. Зээлдэгч нарын өрхийн орлого тасраагүй байх
Цалингийн орлоготой зээлдэгчийн хувьд үндсэн зээлдэгч нь тасралтгүй 12 сар ажилласан байх (сүүлийн нэг жил дотор ажлаа нэг удаа сольсон байж болно) мөн хамтхан зээлдэгч нь тасралтгүй зургаан сар ажилласан байх.
Бизнесийн орлоготой зээлдэгчийн хувьд тасралтгүй 12 сах үйл ажиллагаа эрхэлсэн байх.
3. Өр орлогын харьцаа 45 хувиас хэтрээгүй байх
Ипотекийн зээлийн сард төлөх дүн болон бусад төрлийн зээл нийлээд тухайн зээлдэгчийн өрхийн сарын орлогын 45 хувь болон түүнээс бага байх шаардлагатай.
4. Зээл үнэлгээний харьцаа 70 хувь хангаж байх
Тухайн иргэний худалдан авч буй оронц сууцны нийт үнэлгээний 70 хүртэл хувьд нь ипотекийн зээл олгоно. Өөрөөр хэлбэл зээлдэгч хамгийн багадаа худалдан авч буй байрныхаа 30 хувийг урьдчилтгаа төлбөрт төлсөн байх шаардлагатай. Зээлийн батлан даалтын санд хамрагдсан зээлдэгчийн хувьд хамгийн багадаа худалдан авч буй байрныхаа 12 хувийг урьдчилгаа төлбөрт төлсөн байх шаардлагатай.
5. Эд хөрөнгийн болон амь насны даатгалын гэрээ
Анх ипотекийн зээл авахад зээлдэгч нь эд хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагддаг бөгөөд эдгээр даатгалаа таслахгүй сунгасан байх шаардлагатай.
Уншиж байна |