ОХУ-ын Засгийн газар цахилгаан скүтер болон бусад төрлийн өөрөө явагч хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төслийг дэмжжээ. Энэ талаар РБК мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хуулийн төсөлд цахилгаан скүтер болон бусад төстэй хэрэгсэл, унадаг дугуйг согтуугаар жолоодвол 30 мянга хүртэлх рублийн торгууль, хурд хэтрүүлвэл 5000 хүртэлх рубль, нэг хүний зориулалттай хэрэгслээр хоёулаа зорчвол 3000 хүртэлх рублийн торгууль оноох юм байна. Харин энэ төрлийн хэрэгсэл түрээсэлдэг компаниуд ОХУ-д батлахаар зэхэж буй хуулийн төслийг шүүмжилж, өөр байдлаар зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд дэлхий даяар ихээхэн дэлгэрч буй тээврийн хэрэгслийн нэг нь цахилгаан скүтер болсон юм. Хэрэглээнд шинээр нэвтэрсэн энэ хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах журмыг олон оронд боловсруулж амжаагүйн улмаас явган хүний замаар зорчсоноос үүдэн явган зорчигч мөргүүлэх, гэмтэх тохиолдлууд олноор гарч, Парис хот гэхэд л энэ тээврийн хэрэгслийг хориглож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |