Энэтхэгт агаарын бохирдлын улмаас тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ
2023-11-13

Энэтхэгийн Шинэ Дели хотод тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатайгаар хязгаарлахаар болжээ. Ингэснээр агаарын бохидлыг багасгах төлөвлөгөөтэй байгаа гэж МИР24 мэдээлсэн байна. 

 

Эх сувалжийн мэдээлснээр, тээврийн хэрэгслийг дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон бөгөөд дугаарын сүүлийн орон нь сондгой тоо бол даваа, лхагва, баасан, ням гарагт хөдөлгөөнд оролцох боломжтой бол тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд мягмар, пүрэв, бямба гарагуудад хөдөлгөөнд оролцох аж. Дугаарын хязгаарлалтыг долоо хоног үргэлжлүүлснээр 10 сая орчим хүн амын ажил амьдралд ихээхэн саад бэрхшээл үүсч, тээвэрлэлтийн салбарт доголдол гарна гэж мэргэжилтнүүд үзсэн ч Шинэ Дели хотын эрх баригчид машинаас гарах хорт утааны хаягдлыг багасгаснаар агаарын чанарт нөлөөлнө гэж үзжээ. 

 

Шинэ Дели хотын агаар энэ сарын эхнээс эхлээд л огцом бохирдсон юм. Улмаар агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хааж, барилгын ажлыг зогсоож байв. Шинэ Дели хотын агаар дахь хорт бодисын хэмжээ ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 100 дахин нэмэгдсэн байна. Агаарын чанар эрс муудсан нь тариалангийн талбайгаа цэвэрлэх гэж фермерүүд гал тавьсантай холбоотой гэж үзэж байгаа аж. Хөрш мужуудад тариалангийн талбай шатааснаас үүдсэн утааг хөөх салхигүйн улмаас өтгөн утаа хот руу орж, үүний дээр машинуудаас үүдэлтэй хорт хийн утаа хотыг бүрхсэн гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-13
Зочин:
Энэтхэг улс ядуу айл нэг хүүхэд гэсэн хатуу бодлогыг хэрэгжүүлэхгүй бол Энэтхэг улсын ядуу ард түмний тоо өсч хүрээлэн буй орчны бохирдол усны хомсдол хог хаягдал шээс баас дийлдэхээ байна шүү. Энэтхэг улсын хүн хүчний асуудал ихэсчихээд байгаа болохоос хүн хүчний хомсдолд ороогүй.
2023-11-13