Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Х.Нямбаатар: Хотын захиргаа гуравдугаар сард Яармаг руу нүүнэ
2023-11-13

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр төлөөлөгч Д.Пүрэдаваа нийслэлийн байгууллагууд хэзээ Яармагт баригдсан шинэ хотын захиргаа руу нүүхийг тодрууллаа. Энэ асуултад нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Би шинэ Хангарьд ордны ажлыг очиж үзсэн. Нэгдүгээр блокын ажил дууссан, хоёрдугаар блокын ажил дутуу байна. Мөн л санхүүгийн асуудал. Гүйцэтгэл гаргахгүйгээр үлдэгдэл санхүүжилтийг өгөхөөр дараа нь асуудал үүснэ. Тиймээс арилжаа банкнаас гүйцэтгэгч компанид зээл олгуулах нөхцөлтэйгээр хэлэлцэж, 2024.02.26 гэхэд барилгыг дуусгахаар тохиролцсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа 47 байгууллага, НИТХ 2024 оны 03 дугаар сарын 01-нээс Яармаг руу нүүж очно.

 

 

Хотын захиргаа нүүж очихоор Яармагийн замын ачаалал дахин нэмэгдэнэ. Тиймээс Яармагийг ТЭЦ-ийн замтай холбох замын ажлыг ирэх жил эрчимжүүлнэ. Мөн дүүжин тээврийн ажил 2024.03.01-нээс эхэлнэ. Ирэх оны төсөвт дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих Шинэ Яармаг хорооллын уулын энгэр дагасан 8.6 км замын газар чөлөөлөлтийг эхэлж, бэлтгэл ажлыг хангана” гэсэн хариултыг өглөө.  

 

Засгийн газрын шийдвэрээр хотын байгууллагуудын одоо байрлаж буй “Хангарьд” ордныг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн мэдэлд шилжүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-14
Дүүжин тээврээ болиочээ, хэн ч суухгүй баахан хөрөнгө зарсан үр дүнгүй ажил.
2023-11-13
Чигэлтэй дүүргийн шүүхийн байрыг буулгаж цэцэрлэг болгоочээ
2023-11-13
шүүхийг түргэн нүүлгэж оруулахгүй бол хулгана гүйсэн газар л байна Чинэглэтэй дүүргийн шүүх арай л аймаар
2023-11-13
Уулын энгэр вагасан замын зураг байдаг тэр овоохэрэгжих юм шиг байна тэгвэл яармаг түгжээгүй болно ооо
2023-11-13
одоо нүүж түгжил саадын балгыг мэдэж үз.
2023-11-13