Хууль бусаар алт олборлож, мөнгө угаасан бүлэглэлд холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

Экологийн цагдаагийн албанаас урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б нарын 16 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр их хэмжээний алт олборлосон, ингэхдээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “мөнгөн ус”-ыг ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдаж мөнгө угаасан гэх хэргийг мөрдөн шалгаж дуусчээ. Тэдний хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ